Баг.
Дугариг амтан – Petromyzoniformes
Овог.
Хорхой загасныхан - Petromyzonidae
Статус:
Ховор зүйл. ДБХХ-ны улаан дансны ангиллын шалгуураар “Хязгаарлагдмал
тархацтай” зүйлд хамаарна.Таних шинж:
Эрүүгүй. Могой шиг урт нарийхан биетэй. Толгой, их бие, сүүлээс бүрдэнэ. Нимгэн
зөөлөн салслаг арьстай. Толгойн өмнөд хэсгийн доод талд уруугаа чиглэсэн дугуй
соруул хэлбэртэй жижиг ам байрлана. Аман дахь эвэрлэг, өргөст болцуу шүдийг
орлоно. Толгойн хоёр хажуугаар залмагай долоон хос ил сүвтэй. Хөдлөх эрхтний
үүргийг нуруу болон сүүлний сэлүүрүүд гүйцэтгэнэ.
Тархац, байршил нутаг: Сибирийн зүүн захын тэнгистэй хил залгаа
нутгийн гол, Агнуурын тэнгис, Амар мөрний сав, Солонгос, Японы голуудад тархсан. Зөвхөн Хэрлэн, Онон, түүний цутгал Хурх голд байдаг. Хязгаарлагдмал
тархацтай.
Амьдралын онцлог: Авгалдай голын наанги шавартай, зөөлөн
урсгалтай хэсэгт, бие гүйцсэн бодгаль хайрга чулуу, том ширхэгт элс, ургамалтай
урсгал хэсэгт амьдарна. Хөдөлгөөн багатай, өдөр усны ямар нэг зүйлийг амаараа
хөхөж тогтсон байдаг. Авгалдай 4-5 жилд бие гүйцнэ. Амьдралынхаа эхний хэдэн
жилд хурдан 6.6 см хүртэл өснө. Урт 14.7-20 см хүрнэ. Түргэн урсгалтай, хайрга
элсэнцэр хурдастай хэсэгт түрсээ шахаж 5-6 сард үржинэ. Үржлийн үедээ 10-40
бодгаль нийлж сүрэглэнэ. Түрсээ 6-9 см гүн, 20-30 см урт нүхэнд байлгана. Нэг
бодгаль дунджаар 9 мянган түрс гаргадаг. Хурдасны үйрмэг шим бодис, замгаар
голлон хооллоно.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Тархац нөөцийг судлаагүй. Тархац нутагтаа
хааяагүй ховор, цөөн тохиолддог. Хурх зэрэг жижиг голын усны түвшин
багасах нь хэвийн өсөлт, амьдралд орчинд муугаар нөлөөлнө. Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7
дугаар тогтоолын хавсралтанд ховор амьтнаар бүртгэсэн. Тархац нутгийг улсын
тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн хамруулсан.
Хамгаалах
арга хэмжээ: Тархац нөөцийг нарийвчлан судалж, хамгаалах аргыг боловсруулж,
хэрэгжүүлэх, зориудаар өсгөн үржүүлэх, сурталчилгаа хийх. Эх зохиол, мэдээ: 1.
Дулмаа, 19696, 2. БНМАУ-ын Загас, I-II боть, 1983, 1985, 3. Монгол улсын Улаан
ном 1997, 4. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоол, 2012, 5.
Mongolian Red List of Fish, 2011.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Lampetra japonica Martens, 1868
Arctic or
River Eight - eye Lamprey or Lamprey Eel
Petromyzoniformes - Lampreys
Petromyzonidae - Lampreys
Status: Rare
species.
Distribution
and Range: The Rivers in areas encountering the seas to the est of Siberia, Sea
of Okhotsk, Amur River basin and rivers in Korea and Japan. In Mongolia only
The Kherlen and Onon Rivers and the Khurkh River, a tributary of the Onon.
Range is limited. Habitat: Not
researched. The adult or mature individuals are preferring to live in a flowing
water bed with stones and coarse structured sand. Population
and Threats: Not Yet studied well enough. Not observed regularly almost
throughout the whole range in Mongolia. Decline of water level in rivers like
Khurkh is affecting negatively on the population growth and habitat. Conservation Measures: Included as a rare species in Appendix of the Government resolution #7 from 2012. Range of distribution was partially included in NSPAN. Further Action: Assess in details the distribution and population and develop conservation measures, including breeding exercises; promote public awareness.
Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013