Баг. Мөрөгтөн – Cypriniformes
Овог. Мөрөгийнхөн – Cyprinidae
Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны
ангиллын шалгуураар бүс нутгийн хэмжээнд “үнэлэх боломжгүй” хэмээн үнэлэгдсэн.Таних шинж: Бүдүүн, бахим биетэй. Өлтсөн жижиг амтай.
Хоёр завжиндаа хос богино сахалтай. Нуруу хар ногоон, хажуу шар туяа бүхий
бараавтар ногоон зүстэй. Сэлүүрүүдийн үзүүр дугуй мохоо. Сүүлний сэлүүр
богинохон бөгөөд өндөр, өргөн. Эр хажуугийн шугамандаа 90-110, эм 87-115 жижиг
хайрстай, нүд улаавтар өнгөтэй.
Тархац,
байршил нутаг: Английн вант улс, Франц, Орос,
Хятадад тархсан. Хойд Америк, Чили, Энэтхэг, Индонез, Япон, Австрали, Шинэ
Зиланд, Зимбабед нутагшуулсан. Монголын Булган голд ховор тохиолдоно.
Амьдралын
онцлог: Жижиг цөөрөм, нуурт, эх
голтойгоо холбоо бүхий ургамлаар баялаг гол, горхины булан тохойд идэшлэнэ.
Сүрэглэдэггүй, ганц нэгээрээ амьдарна. Голын гүнзгий хэсгийн ёроолын шаварлаг
хурдсанд шигдэн өвөлждөг. 3-4 насандаа бэлэг боловсорч, үржих чадвартай болно.
V-VI сард усны температур 19-24 хэм дулаан болоход үрждэг, дулаан усны загас.
Түрсээ ургамал дээр хэсэг хэсгээр гаргана. Үржлийн хугацаа 45-60 хоног
үргэлжилнэ. Биеийн урт 30 см, жин 900 гр хүрнэ.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Далаад онд Булган голын савын цөөрмөөс цөөн
тоогоор баригдаж байснаа, одоо нэн ховор тохиолдох болов. Амьдрах орчныг
доройтуулах, нуурын ус багассанаас цөөрнө.
Хамгаалсан байдал: Амьтны тухай хуульд
нэн ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац
нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг
тогтоох, дулаан устай гол, нуурт нутагшуулах, зориудаар өсгөн үржүүлэх ажлыг
зохион байгуулах, тархац нутгийг орон нутгийн хамгаалалтад авч, хамгаалалтыг
сайжруулан, хууль бус агналтыг зогсоох, сурталчилгаа хийх.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Tinca tinca (linnaues, 1758)
Tench
Cypriniformes
– Cyprinid fishes
Carp-like
fishes
Cyprinidae – Carps and allies
Status:
Very rare. According to the IUCN Red List Categories and Criteria, it is listed
regionally as “Not Applicable”.
Distribution and Range: The United Kingdom, France, Russian
Federation and China. It was introduced in North America,Chili, India,
Indonesia, Japan, Australia. New Zealand and Zimbabwe. In Mongolia this species
was spotted, but not often in Bulgan River. Habitat:
Not researched. Favorite sites for nourishing are places near to creek estuary
with rich plants in small ponds and lakes. Population and Threats: Only a few have been caught in a pond in the
Bulgan River basin in 1970th and since that it has not been witnessed
regularly. Habitat degradation and reduction of water levels in lakes have
reduced the population. Conservation and measures: Included as very rare species in the Law on
Fauna and Mongolian Red Book, Range of distribution was included partially
within NSPAN. Further Action: Assess the distribution and population;
introduce in lakes and rivers with warm with warm programmes; include the range
within local Protected Areas and stop illegal harvesting.
Эх зохиол,
мэдээ: 1. Дашдорж, 1976, 2.БНМАУ-ын
загас, I-II боть, 1983, 1985, 3. Монгол улсын дархан цаазтай газар, 1994, 4.
Красная книга Бурятской АССР, 1988, 5. Амьтны тухай хууль, 2012, 6. Mongolian
Red List of Fish, 2011, 7. Монгол улсын улаан ном, 1997. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013