Баг. Яргайтан –
Salmoniformes
Овог.
Хулдынхан – Salmonidae
Статус:
Ховор зүйл. Монголын загасны улаан дансанд “мэдээлэл дутмаг” хэмээн үнэлэгдсэн.
Таних
шинж: Бие урт гоолиг, толгойн хойт хэсэгт овгор байхгүй. Мөнгөлөг цагаан
өнгөтэй, хар толбо үгүй. Загалмайн өргөс 35-54. Төгсгөлийн сүвийн сэлүүрийн
салаалсан гуурсны тоо 10-12. Гэдэсний дагавар салбан 128-291.
Тархац, байршил нутаг: Байгаль нуурын савд тархсан. Монголд Хөвсгөл, Дархадын хотгорын Шарга, Хөгийн гол,
Доод цагаан, Хармай нуур, Говийн Улаагчны Хар, Бага нууруудад нутагшин үржиж
байна. Тавиад оны дундаас Хөвсгөл нуурт, наяад оны эхээр говийн Улаагчны Хар,
Бага нуурт, наяад оны дундаас Дархадын хотгорын Доод цагаан, Хармай нуур,
Шаргын гол, Хөгийн голд нутагшин идээшиж, 5-10 дахь үеийн 7-10 гаруй насны
омоль тархан үржиж байна. Одоогоор агнуурын нөөцгүй. Монголд шинээр нутагшин
үржиж байгаа.
Амьдралын онцлог: Монголд нутагшиж байгаа омоль зуны улиралд
нуурын гүн хэсэг, булан тохойгоор тархан амьдарна. Намар орой бие гүйцсэн
бодгалиуд үржлийнгүйдэлд орж, нуурын цутгал голуудад цугларна. Үржлийн бус
цагаар Хөвсгөл, Улаагчны Хар, Бага, Хармай, Доод Цагаан нуурын гүнд амьдарна.
Хамгийн томын жин 4200 гр, урт 60 гаруй см хүрнэ. Ихэнх бодгаль 30-40
гр жинтэй. 5-7 насандаа бие гүйцэж, үржилд
ордог. Үржлийн хугацаа газар бүр харилцан адилгүй. Хөвсгөл нуурт IX сарын эхээс
X сарыг дуустал цутгал голуудыг сүрэг сүргээрээ өгсөж, усны дулаан 2.0-1.4 хэм хүртэл
буурахад, түрсээ шахдаг. Наснаас хамаарч гаргах түрс 15-120 мянган ширхэг буюу
дунджаар 49.8 мянга хүрнэ. Үр тогтсон
түрснээс 6-7 сарын дараа авгалдай төрнө. Залуу бодгаль ихэвчлэн хөвөгч
амьтнаар, 5-аас дээш насных хөвөгч, ёроолын элдэв зүйлээр хооллоно.
Тоо толгой,
хомсдох шалтгаан: Хөвсгөл, Хангайн өндөрлөг газрын нуур, голын эрс тэрс шинэ нөхцөлд дасан
нутагшиж байгаа загасыг хууль бусаар агнаснаас нөөц хомсдож байна. Хөвсгөл нуурт нутагшуулсан бодгалийн үржих
тааламжтай орчин хязгаарлагдмал учир ихээр хорогддог.
Хамгаалсан байдал: Монгол
улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар
бүртгэж, Монгол омуль – Coregonus autumnalis migratorius нэртэй 1997 оны Монгол
улсын улаан номонд орсон, байршил нутаг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт
хамрагдсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг тогтоох, хамгаалалтыг
сайжруулах, зориудаар өсгөн үржүүлэх, сурталчилгаа хийх.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Coregonus migratorius (Georgi, 1775)
Arctic
Cisco
Salmoniformes-Salmonids
Salmonidae-Salmons,
Salmonid fishes
Status:
Rae species. In the Mongolian Red List of Fishes it was assessed as “Data
Deficient”.
Distribution and range: Baikal Lake basin. In Mongolia: Rivers,
including Sharga, Khog, and Dood Tsagaan and Kharmai Lake in the Darkhad
Depression, Khuvsgul aimag; Ulaagchnii Khar and Baga Lakes in the Gobi. It has been found in Khovsgol Lake since the middle of 1950's, in Ulaachnii khar and Baga Lakes since the beginning
of 1980th and In Dood Tsagaan and Kharmai Lakes and Sharga and Khog Rivers in the Darkhad Depression since the middle of 1980th. These lakes and rivers now have a population of 7-10 year-old and
5-10 generation of Cisco. The range of this species extended to Mongolia not
long ago introducing the species in new places and thus population has not increased
sufficiently to be harvested. Habitat:
Not researched. Population and Threats: The species is adapting to the severe
conditions of rivers and lakes at high altitudes in Khuvsgul and Khangai
mountain areas where it has been introduced. Population is threatened by
illegal fishing. The Khuvsgul Lake spawning area is limited and a habitat
condition is poor causing high mortality. Conservation Measures: Harvesting of the species was prohibited
since 1973. Included in the Mongol Cisco-Coregonus autumnalis migratorius”.
Range of its distribution was included within Khuvsgul National Park. Further Action: Clarify with its classification; assess the
distribution and population; develop breeding farms. Include in the legally
binding document as rare species.
Эх зохиол,
мэдээ: 1. Тугарина, Дашдорж, 1972, 2. Дулмаа, 1991, 1992, 1995, 3. БНМАУ-ын
Улаан ном, 1987, 4. Монгол улсын улаан ном, 1997, 5. Mongolian Red List of
Fish, 2011. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013