Баг. Хилэмтэн –
Acipenseriformes
Овог.
Хилэмийнхэн - Acipenseridae
Статус:
Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “устаж байгаа” зүйлд
хамаарна.Таних шинж:
Шивэр хилэмтэй маш төстэй боловч, хажуугийн сэрвэнгийн тоо 32-37, өргөс 26-44
цөөн. Биеийн урт дунджаар 173 см, жин 37 кг хүрнэ. Өргөс дэвүүр бус хэлбэртэй.
Тархац,
байршил нутаг: Орос, Хятад дахь Амар мөрний сав тархсан. Онон гол, түүний цутгал голуудад тохиолдоно.
Амьдралын онцлог: Судалгаа хийгээгүй. 8-14 насандаа бие гүйцэж
үржих чадвартай болоод, V сарын эцсээс IX сарын эхэн хүртэл үржинэ. Нэг бодгаль
27.640-433.940 түрс
гаргана.
Тоо толгойн
хомсдох шалтгаан: тодорхойгүй, 1976 оноос хойш Монголд тэмдэглэгдээгүй.
Хамгаалсан
байдал: 1995 oноос агнахыг хуулиар хориглож, Амьтны тухай хуульд нэн ховор
амьтнаар оруулж хамгаалсан. Зэрлэг
амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг Олон улсын хэмжээнд худалдаалах
тухай Конвенцийн II хавсралт, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг
газар, ялангуяа, усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцийн II
хавсралтад тус тус бүртгэгдсэн. Онон голын адгийг улсын тусгай хамгаалалттай
газарт хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг тусгайлан судалж,
хамгаалах арга боловсруулах, нүүдэллэн ирж, түрсээ шахдаг газрын хамгаалалтыг
сайжруулах, гадагш ургсгалгүй голд нутагшуулах,зориудаар өсгөн үржүүлэх ажлыг
зохион байгуулах, сурталчилгаа хийх.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Acipenser schrencki Brandt, 1869
Amur
Sturgeon
Acipenseriformes-
Sturgeons
Acipenseridae-Sturgeons
Status:
Very rare. According to the IUCN Red List Categories and Criteria, the fish is
listed as Critically Endangered.
Distribution and Range: In the Amur river basin in Russia and China,
in the Onon River and its tributaries. Habitat:
Not researched. Population and Threats: No, information. Including a threat. The
species has not spotted in Mongolia since 1976. Conservation and Measures: Fishing has been prohibited since 1995.
Included in the list of very rare species in the Mongolian Law on Fauna. The
downstream area of the Onon River is included within NSPAN. It is listed in
CITES Appendix II and the Ramsar Convention Appendix II.
Эх зохиол, мэдээ: 1. Никольский, 1956, 2. Дашдорж, 1976, 3.
БНМАУ-ын загас, I-II боть, 1983, 1985, 4. Красная книга РСФСР, 1983, 5. The
IUCN Categories and Criteria [Version 3.1] IUCN SSC, Gland and Cambridge. 2001,
6. Монгол улсын Амьтны тухай хууль 2012, 7. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн
ховордсон зүйлийг Олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн лавлах 2001,
8. Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа, усны шувууд
олноор амьдардаг орчны тухай конвенци, 1998, 9. Mongolian Red List of Fish,
2011. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013