ЦАГААН ЗЭЭР (PROCAPRA GUTTUROSA, PALLAS 1777)

Монгол оронд 11 аймгийн 170 сумын нутагт уудам тал, ухаа толгодоор цагаан зээр хэдэн зуугаараа сүрэглэн амьдардаг. Зээрийн эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага, эрэгчин шүдлэнг цэнхэр ооно, охин шүдлэнг зусаг шаргачин, сүргийн манлайг цэгц гэдэг. Дунджаар 30-40 толгой нь нэг сүрэг болно. 20 гаруй жилийн өмнө цагаан зээр 10-20 мянга хүрч сүрэглэдэг байжээ. Зээрийн сүрэг долоо хоногт 100-150 километр алсад нүүдэллэдэг. Цагт 80, 90 километр хурдалдаг. Хул шаргал зүстэй, богино сүүлтэй, танын захаар шар хүрээтэй, шаргачин нь эвэргүй, ооно нь арагшаа тахийж үзүүр нь дотогш эргэсэн хоёр шорон эвэртэй. Жил бүрийн 6 дугаар сард янзагална. Хялгана, шаваг, хазаар өвс, үет ургамлыг идэш болгоно. Зээр машинаас дайжин хуйлран зугтахдаа заавал машины урдуур шурган гардаг. Монголчууд цагаан зээр зөв талаас орж ирвэл сайн хэмээн ярилцдаг. Цагаан зээр хурц туурайгаараа өвсний үрийг газарт шигтгэж өгдөгөөрөө ашигтай. Цагаан зээрийн тоо толгой эрс цөөрч буй хамгийн гол шалтгаан бол өвс тэжээлийн хомсдол, зарим төрлийн халдварт өвчин, түймэр, уул уурхайн салбарын хөгжил, хүмүүсийн зүгээс явуулж буй сөрөг үйл ажиллагааны нөлөөнөөс шууд хамаарч байгаа юм. БОАЖЯ-наас 2011 онд ангийн жуулчин цагаан зээрийн нэг толгойг 190 ам доллар төлж агнуулахаар журамд тусгажээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0