СУХАЙН ЧИЧҮҮЛ (MERIONES TAMARISCINUS PALLAS, 1773)

Баг. Мэрэгчтэн – Rodentia
Овог.
Чичүүлийнхэн - gerbillidae

Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй”, олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Бие 185 мм, сүүл 156 мм урт, жин 150 гр хүрнэ. Зоо, нуруу, сүвээ, бөөр, сүүлний дээд тал улаавтар хул хонгор, хэвэл сүүлний доод тал тод цагаан. Сүүлний үзүүрийн хялгас багир хүрэн. Хөмсөгний дээд талд тод цагаан толботой.

Тархац, байршил нутаг: Монголын Зүүнгарын говьд Булган голын адаг, Ёлхон, Тахийн ус, зүүнээ Мянганаас олджээ. Голын татам, баян бүрд, хужир мараат хонхор, хотосын сухайн ширэнгэ бургас, харгана, заг мод буттай элсэн довцог, жижиг манханд идээшинэ. Бутан доогуур олон амсартай салаалсан гүн нүх малтаж орогноно. Зүйлийн дэлхэцийн хамгийн зүүн зах болох манай Зүүн гарын говийн сухай бага талбайтайгаас тоо толгой цөөн юм.

Амьдралын онцлог: Жилд гурав хүртэл төллөх бүрдээ 5 хүртэл бөлбөөхэй гаргана. Зүүнгарын говьд V сарын эхээр ороо хөөцөөнд ордог. Ургамлын үр, навч иш, сөөгний холтос, өвслөг ургамлаар идэшлэнэ. Бусад оронд элбэг газраа үе үе олширч, таримал ургамлын “хортон” болж зарим өвчний халдвар хадгалж, дамжуулдаг.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Нэг үлийд 10-20 бодгаль амьдардаг. Голын татам, баян бүрд хужир мараат хонхор хотосын сөөгт элсэн довцог жижиг манханд хавар, өвөл мал олноор бөөгнөрөн хоргодож бэлчихдээ заг, харгана, бургасыг шөргөөж сухайн бутыг гишгэчиж, хүн түлш бусад хэрэгцээндээ хугачих, ашиглах зулзаган мөчир найлзуурыг идэх зэргээр доройтуулж, орчныг нь доройтуулж тоо толгойг хорогдуулна. Шөнийн махчин шувууд барьж иднэ. Устах аюулд орсон зүйл.

Хамгаалсан байдал: Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Тархац нутаг нь Говийн их дархан цаазат газарт бүрэн хамаардаг.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг нарийвчлан судалж, амьдрах орчны хамгаалалтыг сайжруулах, удмын санг хадгалах.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Meriones tamariscinus Pallas, 1773
Rodentia
gerbillidae

Status: Very Rare species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as –Least Concern; Regional evaluation-Endangered.

Distribution and range: Estuary of the Bulgan River, Yolkhon Takhiin Us and Zuun Myangan in Zuungariin Govi.

Habitat: River basins oases, salt pans, sandy hills with Tamarisk (Tamarix ramossima) and low dunes. In Zuungariin Govi, the eastern end of the range, tamarisk is scarce and this limits the population.

Population and Threats: 10-20 may occupy one burrow. A high level of grazing pressure by domestic livestock in spring and winter is reducing the population by trampling and defoliating Tamarisk (Tamarix ramossima). Predation by owls.

Conservation Measures: Listed as Very Rare in the Mongolian Law on Fauna, Zuungariin Govi is included within the Great Govi.

Further Actions: carry out a complete study of its distribution and range based on biological and ecological research, improve conservation efforts for the habitat area, preserve gene pool.

Эх зохиол, мэдээ: 1. Дуламцэрэн, 1969, 2. Дуламцэрэн, 1970, 3. Соколов нар, 1980, 4. Самъяа нар, 1993. 5. Wilson нар, 2005. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0