СООТОН АЛАГДААХАЙ (EUCHOREUTES NASO SCLATER, 1890)

Баг. Мэрэгчтэн - Rodentia
Овог.
Алагдаагынхан – Dipodidae

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлэгджээ.

Таних шинж: Урт чихтэй, жижигхэн алагдаага. Бие 9 см, сүүл 16.5 см урт. Биеийн жин 23-45 г. Чихний урт, биеийн уртын хагастай бараг тэнцүү. Уртавтар шөмбөгөрдүү хоншоортой. Хойд мөчид таван хуруутай. Сүүлний үзүүрийн цацаг үсний уг болон үзүүр цагаан, дунд хэсэг бараан өнгөтэй. Зоо нуруу сүвээгээрээ бор саарал, хондлойруугаа арай улаавтар, хэвэл цагаан. Хойд мөчид 5 хуруутай. Толгойн ясны суурин хэсгийн урт (кондилобазаль) 26-28 мм, шанааны өргөн 14.5 - 17.3 мм. Шүдний томъёо: Үүдэн шүд 1/1; соёо 0/0; бага араа 0-1/0; их араа 3/3=18.

Тархац, байршил нутаг: Алтайн өвөр говьд тааралдана. Монгол улсын өмнөд нутаг энэ зүйл алагдааганы дэлхийн тархацын умард хил болно. Бударгана, харганат элсэрхэг цөл, захын ургамал бүхий сэвсгэр хөрстэй газар, сухайн бутны хавь, сул элстэй загт хотгорт тохиолдоно.

Амьдралын онцлог: Харанхуй, бүрэнхийд идшээ олно. Өвөл ичээлнэ. Нүх ухаж орогноно. Жилд нэг удаа төрж 2-6 зулзага төрүүлнэ, III сард хөхүүл эмэгчин тохиолдож байв. Хоёр бодгалийн ходоодыг шинжлэхэд цох, түүний авгалдайнаас өөр тэжээл гараагүйгээс үзэхэд хоол тэжээлийн бүрдэлд шавж зонхилдог. Соотон алагдаага 2-14 га нутгийг эзэмшин амьдарна. Борзонгийн говийн соотон алагдаага 12.7±3.2 га эзэмшил талбайд идээшин амьдардаг бөгөөд нас бие гүйцсэн эр соотон алагдаага эмээсээ илүү уудам орон зайд тархдаг байна.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Зуун модны Баянбүрдэд 200 занганд хоногт 3 баригдаж, автомашины гэрэлд Хатан суудал уулын орчимд шөнө 46 км замналд 5, Зам билгэхийн говьд 50 км замналд 6 тоологдов. Байршил нутаг шар чичүүл, савгадаахай, элсний шишүүхэйтэй давхцана. Малын тоо толгой өссөнөөр бэлчээрийн талхагдлаас үүдэлтэй орчны доройтол нүүрлэж болзошгүй. Булаг шандны ширгэлт, ган энэ зүйлийн ховордлын шалтгаан болох хэдий ч байгаль орчны өөрчлөлт эсвэл хүний үйл ажиллагааны алиных нь үр дагавар илүү нөлөөтэй болохыг тогтоогоогүй. Устаж болзошгүй зүйл.

Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын ховор амьтны хавсралтад болон Монгол улсын улаан номонд бүртгэгдэж, байршил нутгийн зарим хэсгийг улсын тусгай хамгаалалттай газарт хамруулсан. Тархац нутгийн 44 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай газарт хамрагддаг.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, тоо толгой биологийг судалж, хэвийн өсч үржих нөхцлийг бүрдүүлэх, хамгаалалтыг сайжруулах, удмын санг хадгалах.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Euchoreutes naso Sclater, 1890
Rodentia

Dipodidae
Long-eared Jerboa

Status: Rare species. Globally, according to the IUCN Red List Categories Criteria, the species listed as- Endangered; Regional evaluation-Vulnerable.

Distribution and Range: Alashaa, Khasgar and north-western China. In Mongolia: Southern Altai Govi, Borzongiin Govi. Southern territory of Mongolia is northern range of the Long-eared Jerboa.

Habitat: Sandy desert, associated with pea trees and pea’s shrubd, Kalidum foliatum, Tamarisk, and Saxaul. Adult males have much wider range than adult females. Overlaps with Govi Jerboas (Allactaga bullata), Midday Gerlibs (Meriones meridianus), Hairy-footed Jerboas (Dipus sagitta), and Govi Hamster (cricetulus obscurus).

Population and threats: Only 3 were caught in 200 traps in Bayanburd and Zuunmod in 24 hours. A “spot light” survey found 5, along a 46 km transect in the Khatan Suudal. 6 were found in a 50 km transect in the Zam Bilegkhiin Govi. Habitat degradation, possibility through grazing by increasing numbers of livestock (further evidence is required). Human disturbance may also constitute a minor threaten this species, although unclear if these threats represent natural or human activities impact.

Conservation efforts: Included as Rare in the Annex 1, Mongolian Government resolution #7 “Approval of the List of Endangered Animals” (2012, Included in the Mongolian Red Book (1987), The habitat area was included in the NSPAN. Approximately 44% of the species range in Mongolia occur within the protected areas.

Further Action: Study its range, population size based on biological and ecological research, support natural reproduction and growth, improve conservation efforts, preserve gene pool.

Эх зохиол мэдээ: 1. Clark нар, 2006, 2. Шагдарсүрэн нар, 1987, 3. Батсайхан, 2006, 4. Виноградов, 1937, 5. Соколов нар, 1996, 6. Stubbe et all, 2007, 7. Ууганбадрах, 2010, 8. Банников, 1954, 9. Шийрэвдамба нар, 1997. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0