Баг. Мэрэгчтэн - RodentiaОвог: Алагдаагынхан - Dipodidae
Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны
Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн
үнэлэгдсэн.
Таних шинж: Алагдааганы төрөл дотроо
хамгийн жижиг зүйл. Биеийн урт 108-134 мм, сүүлний урт 154-183 мм, хойд тавхайн
урт 53-65 мм, чихний урт 34-39 мм, жин нь 43-47 гр. Зүс нуруу болон толгойн
хэсэгтээ бор шаргал, зэгэл алагдааганцар, Өмнөговийн алагдааганаас илүүтэй
цайвар. Биеийн хажуу болон дээд хэсгээр хурц зосон шаргал өнгө зонхилдог. Гол
нуруу бараантаж харагддаг. Үс уг хэсгээрээ үнсэн саарал, дунд хэсэгтээ бор шаргал,
үзүүр бараан. Чихний ард жижиг цагаан толботой, харин гуян дээгүүрээ хөндлөн
цагаан судлуудтай. Гуяны доод хэсэг цайвар шаргал, Хоолой, цээж, хэвэл дун
цагаан. Сүүлний гол нурууныхаасаа илүү цайвар. Сүүлний туг дээд талаас гурван
өнгөтэй: цайвар шаргал судлаар эхлэх бөгөөд дунд хэсгээсээ илүү богино. Доод
тал үргэлжилсэн бараан байна.
Тархац, байршил нутаг: Өргөн тархалттай,
баруун талдаа Турк, Кавказын уулсаас Дундад Ази, Кавказийн уулсаас Дундад Ази,
Казахстанаар дамжин Баруун хойд Хятад, Монголын баруун өмнөд хэсэгт зүүн үзүүр
нь хүрнэ. Өмнөд хэсэгтээ Иран, Афканистан, Пакистан, хойд хэсэгтээ Оросын
холбооны улсын нутаг зүйлийн тархалтад хамаарна. Монголд зүүн гарын говийн
Бодончийн гол, Хонин усны говьд тэмдэглэгдсэн.
Амьдралын онцлог: Цөл болон заримдаг
цөлийн бүсэд заг, зээргэнэ, харгана ургасан наанги шаварлаг хөрст чулуурхаг
цөлд тархана. Үргэлжилсэн их элс болон ургасамалгүй шал тойрмоос зайлсхийнэ.
Нэг амсартай нүхний урт 1-1.5 м, өдрийн цагаар нүхээ бөглөдөг. Ургамлын ногоон
хэсэг, үр болон сонгинолог булцуугаар хооллоно. Жилд 1-2 удаа төллөж, нэг
төрөхдөө 2-8 зулзага гаргадаг.
Тоо толгой хомсдох шалтгаан: Булаг шандны
ширгэлт, ган гачиг, энэ зүйлийн хорогдлын шалтгаан болох хэдий ч байгаль орчны
өөрчлөлт эсвэл хүний үйл ажиллагааны алиных нь үр дагавар илүүтэй тусдагийг
хараахан тогтоогоогүй байна. Устах аюулд орсон зүйл.
Хамгаалсан байдал: Амьмтны тухай
хуульд нэн ховор амьтнаар бүртгэгдсэн. Тархац нутгийн 54 орчим хувь нь улсын
тусгай хамгаалалттай газарт хамаарна.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц,
биологийг судалж, хэвийн өсч үржих нөхцлийг бүрдүүлэх, амьдрах орчныг
хамгаалах.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Allagtaga elater
Lichtenstein, 1825
Rodentia Dipodidae
Status: Very rare species. Globally, according
to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as-Least
Concern; Regional evaluation-Endagered.
Distribution
and range: Turkey,
Russian Federation, Georgia, Armenia, Iran, Azerbaijan, Afghanistan, Pakistan,
Kazakhstan, Turkmenistan, Kyrgyzstan, Tajikistan, Uzbekistan and China. In
Mongolia: along Bodonch River in Zuungariin Govi and in Khonin in Zuungariin
Govi.
Population
and threats: Endangered
due to habitat degradation and severe weather conditions, drying of water
sources, springs, dessication, drought conditions, although it is unclear if
these represent natural environmental changes or impacts of anthropogenic
activity.
Conservation
efforts: Listed
in the Mongolian Law on Fauna as Very Rare. Approximately 54% of the species’
range in Mongolia occurs within the NSPAN.
Further
Action: Study
distribution and range based on biological research, support natural
reproduction and growth, protect habitat areas.
Эх зохиол мэдээ: 1. Дуламцэрэн, 1970, 2. Соколов нар, 1980, 3. Цэвэгмид нар, 1988, 4. Clark нар, 2006, 5. Соколов нар, 1998. Эх сурвалж: Монгол Улсын Улаан ном, 2013