Баг. Мэрэгчтэн- Rodentia
Овог. Унтаахайнхан - Gliridae
(Myoxidae)Cтатус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны
Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “ховордож болзошгүй” бүс
нутгийн хэмжээнд “мэдээлэл тутмаг” хэмээн үнэлэгдсэн.
Таних шинж: Бие 127мм, сүүл 110 мм
урт, биеийн жин 59 гр хүрнэ. Эмэгчин эрээсээ биеэр бага. Нуруу хүрэн шаргал
боловч ар зоогоороо арай бараавтар. Сүвээ шаргалдуу байснаа хэвэл цайвар шаргал
зүсэд аажмаар шилжинэ. Сүүл битүү үстэй, үзүүртээ цацаг үстэй. Нүдийг дайрсан
бараан судалтай.
Тархац, байршил нутаг: Европ, Кавказ,
Дундад Азийн уулын ой, Казахстаны өмнө хэсгээр тархжээ. Тархацын хамгийн зүүн
сэжүүр болох Монгол Алтайн өвөр Булган голын адагт тохиолдоно. Бөхмөрөн голын
шугуйд байдаг гэсэн мэдээ бий. Анх 1973 оны V сард Булган голын улсын хилээс
дотогш 5 км орчимд тэмдэглэжээ. Навчит ойд голлон амьдардаг боловч ойгүй,
сөөгтэй газарт тохиолддог.
Амьдралын онцлог: Модны 4 м орчим
өндөрт мал, амьтны үс, ноос, ургамлаар зассан хурилд орогнодог. V сарын эх
хүртэл ичдэг мэдээ бий. VI сараас үүрээ барьж, VIII сар дуустал тэндээ
амьдарна. Ичээний үүр, ноохойн талаар мэдээ байхгүй. Ичээнээс гарсаны дараа
ороо хөөцөлдөн эхэлнэ. Жилд нэг удаа үржилд орж, VI сарын дундуур 3-8 зулзага
төрүүлнэ. Шөнийн идэвхтэй боловч, орооны үед өдөр гүйлдэнэ. Идэш тэжээлд
ургамлын гаралтай зүйл зонхилно. Зуны улиралд шавжны эзлэх хувь нэмэгдэх ба
тэжээлийн үлдэгдлээс шувууны зэм олдож байв. V сард голдуу азарган унтаахай
баригддаг. Судалгаанд хамрагдсан унтаахайн 3/1 хоёр удаа өвөлжсөн, үлдсэн хэсэг
нь нэг удаа өвөлжсөн байх бөгөөд хоёр өвөлжсөн 32 бодгалийн 6 нь гурван удаа
өвөлжсөнийг шүдний элэгдлээр тогтоожээ. Сүргийн насны бүтцээс үзэхэд, гурав
хүртэл насална.
Тоо толгой хомсдох шалтгаан: Дэлхийд өргөн
тархацтай боловч, монголд цөөн тоогоор тохиолдоно. Хавар, зуны үржлийн үетэй
уулын цасны үеэр давхцаж, голын татам усанд авагдсанаас хорогдоно. 1973 онд
цөөн байснаа, 1974, 1975 онд нэлээд элбэг болж, 1984, 1985 оны зуны үерийн
дараа ихээхэн хорогдсон байв. Эндээс үзэхэд, жил жилийн тоо толгой ихээхэн
хэлбэлзэлтэй. Элбэгшсэн үедээ Булган голын татмын нэг га талбайд 20 толгой
тохиолдож байв. Бага шар булаг орчмын төгөлд 1988 онд хэд хэдэн хоосон үүр
байв. Устах аюулд орсон зүйл.
Хамгаалсан байдал: Амьтны тухай
хуульд нэн ховор амьтнаар бүртгэгдсэн. Тархац, нутгийг улсын тусгай
хамгаалалттай нутгийн сүлжээнд бүрэн хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Булган голын
тархац нутгийн хамгаалалтыг сайжруулах, голын дагуух бургасыг огтлохыг зогсоож,
амьдрах орчинг нөхөн сэргээж, хэвийн өсч үржих нөхцлийг бүрдүүлэх, тархац
нутаг, нөөц биологийн онцлогийг нарийвчлан судлах, удмын санг хадгалах.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Dryomys nitedula Pallas, 1778
Rodentia
Gliridae (Myoxidae)
Forest
Dormouse
Status: Very rare species. Globally, according
to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as- Near
Threatened; Regional evaluation- Data Deficient.
Distribution
and Range; Mountain
forests of Europe, Caucasus, Central Asia, and southern Kazakhstan. In
Mongolia: estuary of the Bulgan River, Mongolian Altai, which is the eastern
limit of the range. First recorded on May 30, 1973 on Bulgan river within 5 km
from the state border. There are also records of its distribution in a small
boreal forest on the bank of the Bokhmoron River, however encounters are
sighted in shrubs.
Habitat: Forested areas, though may occur in
areas with bushes and shrubs.
Population
and Threats: Despite
a wide distribution, the population is small. In spring and summer, mating
season coincides with mountain snow melt, which has adversely affected the
population fluctuates; low in 1973, abundant in 1974 and 1975. Habitat los
though selective logging of willow; Reduced by summer floods in 1984 and 1985.
20 heads/ha could be counted along the Bulgan River drainage basin.
However, in 1988 only a few old nests were found in the vicinity of the Bag
Shar Spring.
Conservation
efforts: Listed
in the Mongolian Law on Fauna as Very Rare. The entire distribution area is
included within the NSPAN.
Further
Action: Improve
conservation efforts of the range along the Bulgan River bank, prohibit logging
of willow and bushes along the river bank, implement habitat restoration,
create and support natural reproduction and habitation, carry out a complete
study of its distribution, resources based on biological and ecological
research, preserve gene pool.
Эх зохиол мэдээ: 1. Банников, 1954, 2.Громов нар, 1981, 3. Даваа нар, 1982, 4. Дорж, 1981, 5. Соколов, 1989, 6. Штуббе нар, 1986, 7. Шагдарсүрэн, 1987, 8. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 1994, 9. Соколов нар, 1996, Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013