2025/02/03

НАЗКА ШУГАМЫГ ХЭН БҮТЭЭСЭН БЭ?

Манай дэлхий дээрх хамгийн сонирхолтой, нууцлаг бүтээлүүдийн нэг бол Назка шугам. 

Шув Шулуун шугамаас эхлээд гурвалжин, дөрвөлжин, спираль зэрэг геомертийн дүрсүүдийг маш нарийвчлал бүхий дүрслэлтэй бүтээснээс гадана төрөл бүрийн амьтдын асар том газрын хөрсөн дээрх зураг. (GEOGLYPH)

Өмнөд Америкийн Перу улсын нийслэл Лима хотоос урагш оршдог 40-50 мертийн урттайгаас эхлээд 480 мерт урттай том газрын хөрсөн дээр бүтээсэн гайхалтай уран зураг дүрслэлүүд. 

Ямар ч нисдэг төхөөрөмж байгаагүй үед ийм үлэмж  том зургийг хэрхэн зурсан нь хүмүүсийг маш их гайхшруулдаг байна.

Перу улс гэж ямар улс вэ гэдгийг Монголтой төстэй шинжээр нь харьцуулж хэлвэл  Газар нутгаараа манай нутгаас бага зэрэг жижиг, дэлхийд 19-т ордог. Мөн лам гөрөөс буюу бөхгүй тэмээ малладаг уламжлалт аж ахуйтай, ерөнхийдөө бидэнтэй төстэй хүмүүс. Яагаад гэхээр Америк тивийн уугуул хүмүүс олон мянган (35000) жилийн өмнө төв азиас нүүдэллэсэн гэж үздэг. 

Хүн төрөлхтөн одоо ч гэсэн эдгээр дүрслэлүүдийг юунд зориулж яах гэж бүтээсэн бэ гэдэг дээр өөрсдийн таамаглалыг дэвшүүлж мэтгэлцсээр байгаа буюу бүрэн тайлбарлагдаагүй байгаа. 

Назка шугамыг хэн бүтээсэн бэ?

Назка шугамыг назкачууд бүтээсэн гэж үздэг. Назкачуудын соёл нь НТӨ100-НТ800 оны хооронд хамаардаг. Назкачууд гар урлал эрхлэхээс гадна, бөс даавуу, шаазан гаргаж авах технологитой, мөн газар доорх усжуулалтын систем зохион бүтээж байсан өндөр соёлтой ард түмэн юм. Назкачууд овгийн ахлагчаар удирдуулах бөгөөд өөрсдийн гэсэн хоттой байжээ.

Select an Image

Назкачуудын сүсэг бишрэл

Цаг агаарын хэт хуурай, хатуу ширүүн уур амьсгалаас болоод назкачуудын шашин шүтлэг нь хөдөө аж ахуй, үржил шимийн бурханыг шүтэх үзэл дээр үндэслэсэн байв. 

Хэр хуурай вэ илэрхийлэх нэг өгүүлбэр бол энэ нутагт жилд 20 минут л хур тунадас ордог. 

Ихэнх шүтээнүүд нь домогт алуурчин халим, толбот муур, ургацын бурхан, могойн төрлийн амьтад, хүн дүрст шүтээнүүд, аалз, сармагчин, соно бялзуухай зэрэг устай холбоотой амьтад байжээ. 

Хүмүүс хотын төв хэсэг болох Кахуачид цуглан бурханд залбирч арвин их ургац гуйдаг байсан аж. Уг ёслолын үеэр нийгмийн бүхий л давхаргын хүмүүс ирэх бөгөөд энгийн ард иргэд тансаг зэрэглэлийн шаазан, даавуу худалдан авах нь элбэг байсан бол харин дээд давхаргынхан нь энэ үеийг ашиглан нийгэм, улс төрийн нэр нөлөөгөө бэхжүүлж, энгийн ардыг барилга бариулах, хөдөлмөр эрхлэх ажилд татан оролцуулахаар хичээдэг байжээ.

Хэзээ олж нээсэн бэ?

Назка шугамуудыг анх 1930-аад оны дунд үеэс буюу хүн төрөлхтөн нисэх төхөөрөмж эзэмшиж эхэлсэн тэр л үед нээж илрүүлсэн бөгөөд энэ үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татаж Индиана жоүнс кинон дээр гардаг шиг хэний ч мэдэхгүй газар очоод тайлагдашгүй нууцыг нээсэн эзэд болохыг  мөрөөдсөн маш олон хүмүүсийг соронздох болсон. 

 Назка шугамуудыг анх Перугийн нисдэг тэрэгний онгоцны нисэгчид цөл дээгүүр нисч яваад санаандгүй доошоо харснаар шугамууд болон дүрсүүдийг харсан юм. Тэд шугамуудыг том хэмжээтэй, газарт тэгш бус байдлаар зурсан гэдгийг анзаарсан. Тэд нүдэндээ итгэж чадахгүй байсан гэдэг. 

1940-өөд он: Анх удаа шинжлэх ухааны судалгаанд хамааралтай болсноос хойш олон судлаачид, археологичид болон этнографичид энэ асуудлаар судалгаа хийж эхэлсэн. Америкийн археологич, Саймон Уэсэн болон Германы археологич, Мария Райша (Maria Reiche) нар энэ шугамуудыг нарийн судалж, анхаарал хандуулсан.  Мария Райша бол бүр амьдралынхаа 40 жилийг Назка шугамын судалгаа, хамгаалалд зарцуулсан эрдэмтэн бөгөөд Lady of the line буюу Шугамын хатагтай гэж нэрлэгдтэлээ зүтгэсэн хүн байжээ. 

Өөр нэг эрдэмтэн 1940-аад оны эхээр энэ шугамуудыг судалж яваад ихэнх шулуун шугамнууд нар жаргах зүгт чиглэсэн байгаагаас гадна энэ нь онцлогийг өвлийн нар хиртилтийн үеэр илүү тод ажиглах боломжтой болж байгаагаас үндэслээд эдгээр зураг дүрслэлүүдийг газрын хөрсөн дээр зурагдсан “дэлхийн хамгийн том одон орон судлалын ном” байж болох уу гэсэн таамаг дэвшүүлж байжээ. 

1950-аад он:   Райша болон бусад судлаачдын хүчин зүтгэлээр Назка шугамууд дэлхий дахинд анхаарал татаж, олон нийтийн болон шинжлэх ухааны хүрээнд танигдсан. Энэ үеэс хойш эдгээр шугамуудын талаар нарийвчилсан судалгаанууд, хамгаалалтын арга хэмжээ, боловсролын хөтөлбөрүүд хөгжиж эхэлсэн.

Select an Image

Яагаад Назка шугамыг зурах болсон бэ?

Маш олон эрдэмтэн, судлаач Назка шугамыг судалдаг боловч яагаад зурах болсон талаар нь нэгдсэн тайлбар одоо ч байдаггүй. Зарим судлаачид үүнийг тэнгэрт байгаа бурхдад зориулан зурсан гэж үздэг бол зарим хэсэг нь дэлхийн хөдөлгөөн, цаг улирлын байдал, од эрхэс зэргийг ажиглан ямар үед ургац сайн байхыг мэдэх зорилгоор зурсан аврага том хуанли гэж үздэг аж. Мөн одон орон судлаач Филис Питлуга Назка шугамд дүрсэлсэн амьтад нь диваажингийн амьтдын дүрслэл бөгөөд судлууд нь одон орон, Сүүн замыг дүрсэлсэн байх магадлалтай гэж үзжээ.

Уг зургууд нь усыг шүтэх үзлээс үүдэлтэй ариун зам бөгөөд дээр нь дүрсэлсэн амьтад болон эд зүйлс нь бурхдаас усны ундарга сайн байхыг гуйхад туслах зориулалттай гэж археологич, түүхч, угсаатны зүй судлаач Иохан Рейнхард таамагласан байна. 

Жишээ нь Аалз (46 метр) усыг билэгддэг, Соно бялзуухай (50 метр) үршим шимийг билэгддэг, Сармагчин (110) метр, бол Амазонд амьдардаг, Амазон бол усаар баялаг газар гэх мэтчилэн бүх дүрслэлүүд устай холбоотой байдаг. 

Бас нэг сонирхолтой зүйл бол Мумми буюу занданшуулсан шарилыг бид Египетийн соёл гэж ойлгодог бол Назкачууд Египетчүүдээс өмнө шарилаа занданшуулдаг байсныг гэрчлэх олдворууд байдаг. Эдгээр занданшуулсан шарилыг ороосон даавуу нь Назка шугамтай холбоотой гэж үзэх нь бий. Тодруулбал,  Назка шугам нь үлэмж том, урт утас бүтээх хэв байх магадлалтай бөгөөд дээр нь дүрсэлсэн амьтан, эд зүйлс нь зөвхөн шашны зан үйлийн шинжтэй гэжээ.

Түүнчлэн, шугамууд болон тодорхой дүрсүүд нь нарны зам, сарны байрлал, зэрэг өөр бусад сансарын үзэгдлүүдтэй холбоотой байж болох юм.

Хэрхэн зурсан бэ?

Назка шугамыг хэрхэн зурсан талаар олон судалгааны таамаглалууд бий. Гэвч үндсэндээ хоёр үндсэн аргачлалыг ашиглаж байсныг харуулсан байдаг:

Газрын гадаргууг цэвэрлэх арга: Назка шугамыг хэрхэн зурсан хамгийн түгээмэл таамаглал нь газрын гадаргууг цэвэрлэх арга юм. Шугамууд нь харьцангуй том хэмжээтэй тул, эдгээрийг яаж зурсан нь тодорхой биш боловч голдуу хадан дээрх хагархай чулууг зайлуулах замаар газрын гадаргууг цэвэрлэсэн гэж үздэг. Шугам болон дүрсүүдийг газрын гадаргууны өнгөний ялгаатай байдлыг ашиглан зурсан байж магадгүй. Өөрөөр хэлбэл, хар чулууны бүрхүүлээс зайлсхийж, эсвэл шороо хөвөө үүсгэж, эдгээр шугам, дүрсүүдийг ил гаргасан байж болох юм.

Зарим хүмүүсийн таамаглал:

Харь гаригийн холбоо: Зарим хүмүүс Назка шугамуудыг харь гаригийнхан руу холбоо тогтоох зорилготой байж болохыг санал болгодог. Тэдний хувьд эдгээр шугамууд нь харагдахуйц бөгөөд гадаргаас дээгүүр нисэж буй объектуудаас харагдахуйц байдаг гэж үздэг.

Хоосон таамаглал: Харь гаригийн холбооны талаарх энэ үзэл нь голдуу таамаглал дээр суурилсан бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй байдаг. Эдгээр шугамуудыг бүтээхэд шаардлагатай технологи болон арга техник нь тухайн үед оршин байсан соёлын дотоод чадварын хүрээнд боломжтой байсан гэж үздэг.

Select an Image

Одоогоор Японы Ямагата их сургуулийн эрдэмтэд судалгааны багаа байрлуулан дэвшилтэт технологи болон өндөр хүчин чадалтай аппарат болон дроны тусламжтай Перугийн цөлийн бүх гадаргуугийн зургийг өндөр нарийвчлалтай дүрсжүүлэн баримтжуулж байна. 

Тэд 358 дүрслэл олж тогтоосноос 168 нь 100-200 метр орчим урт том дүрслэлүүд байна. 

Хамгийн том нь 380 метр урттай буюу харьцуулвал 102 давхар Америкийн Эмпайр стэйт билдингтэй адил хэмжээтэй юм байна. 

Назка шугамд 800 шулуун шугам, 300 геометрийн дүрс, 70 орчим амьтан ургамлыг дүрсэлсэн байдаг.

Бүх дүрсний урт нь 1300 км. 50км2 газрыг хамарна. 

Назка шугамыг бүтээхдээ цөлийн гадаргууг бүрдүүлж буй улаан төмрийн исэлтэй хайргыг арилгаж бүтээжээ.

Зарим судлаачид Назка шугам дээрх хээ угалз, дүрслэл нь дэлхийн хамгийн эртний геометр ашигласан дүрслэл гэж үздэг.

Назка шугам дээрх хамгийн сонирхолтой дүрслэл бол аалз юм. Одон орон судлаач Филис Питлуга уг аалзыг Орионы ордны анаморфизм (гажигтай буусан) диаграм гэж үзжээ.

Дресдений Их Сургуулийн эрдэмтэд Назка шугамын соронзон орон болон цахилгаан дамжуулах чадварыг шалгаж үзэхэд шугам дээрх цахилгаан дамжуулах чадвар эргэн тойрны бусад газраасаа хавьгүй илүү байжээ. Назка шугамын байгаа газар нь нитрат болон ашигт малтмалаар баялаг газар юм.  

Назка шугамын хамгийн алдартай дүрслэлүүд  нь эрээн далт шувуу, тас, дэглий, сансрын нисгэгч, аалз, хотон шувуу, нохой, гар болон сармагчин байдаг.

Ихэнх Назка шугамыг 10-30 см гүн сийлсэн байдаг. Цаг агаарын нөлөөнөөс болж Назка шугам улам бүр бүдгэрсээр байгаа бөгөөд багахан хэмжээний усанд бүрэн үгүй болох аюул ойрхон байна.

Яаж хамгаалдаг вэ?

Назка шугамууд нь дэлхий дээрх өвөрмөц соёлын дурсгалуудын нэг бөгөөд тэдгээрийг хамгаалахад онцгой анхаарал тавьдаг. Шугамуудыг хамгаалах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авдаг:

Перугийн засгийн газар болон орон нутгийн удирдлагууд шугамуудыг хамгаалахын тулд хууль, журам гаргасан. Энэ хуулинд шугамуудыг дамжин өнгөрөх, хадгалалт, хамгаалалтад хязгаарлалтуудыг тогтоодог.

Усанд нэвчихээс хамгаалах: Назка шугамуудын орчимд усны системийг хянах, их хэмжээний ус нэвчихээс сэргийлэх арга хэмжээ авдаг. Хур тунадас, гол мөрний усны урсгал гэх мэт байгалийн нөлөөллүүдийг хянах арга хэмжээг авч байна.

Туршилт, судалгаа: Шугамуудын талаарх судалгаануудыг хийж, тэдгээрийн байгаль орчны нөлөөллийг дүгнэх зорилгоор судалгааны арга хэмжээг хэрэгжүүлдэг. Эдгээр судалгаанууд нь шугамуудын хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад чиглэгддэг.

Зар сурталчилгаа болон боловсрол: Олон нийтэд шугамуудын ач холбогдол, тэдгээрийн хамгаалалтын талаар мэдээлэл өгч, хүмүүсийг мэдлэгтэй байлгах арга хэмжээ авдаг. Энэ нь тухайн газарт хэт ойртож, шугамуудыг гэмтээхээс сэргийлдэг.

Эвдэрсэн хэсгүүдийг засах: Шугамуудын эвдэрсэн хэсгүүдийг засаж, сэргээх ажил хийдэг. Энэ нь шугамуудын байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас үүссэн гэмтлийг засахад чиглэгддэг.

Эдгээр арга хэмжээг авч байгаагаар шугамуудыг хадгалж, хамгаалж, үүний зэрэгцээ эрдэм шинжилгээний судалгааг хөгжүүлж, олон нийтэд сургалт, мэдээлэл өгч байдаг.

Шүтэгчид

Назка шугамуудын шүтэн бишрэгчид болон тэдгээрийг дэмжигчид нь олон янзын хувилбар дэвшүүлдэг. Тэдний дунд нэлээд хэдэн нийтлэг санал бий:

Харь гаригийн холбоо: Зарим шүтэн бишрэгчид Назка шугамууд нь харь гаригийнхан руу хандах зорилгоор бүтээсэн гэж үздэг. Энэ санаа нь шугамуудын гадаад байдлыг, тэдний том хэмжээтэй байдал, урт шугамуудыг нисэх онгоц, сансрын хөлгөөс харах боломжтой гэсэн таамаглал дээр үндэслэгддэг.

Миф болон домог: Шугамуудыг шүтдэг хүмүүсийн зарим нь тэдгээрийг домог, үлгэрийн илэрхийлэл гэж үздэг. Энэ нь тусгай бурхдын эсвэл оюун ухааны хүчний тэмдэглэлийг харуулах гэж үздэг.

Зохиол болон кино: Зарим соёлын бүтээл, кино, ном зэрэгт Назка шугамуудыг ашиглаж, тэдгээрийг адал явдал, шинжлэх ухааны үлгэр, эсвэл ер бусын зүйлсийн тэмдэглэл гэж дүрсэлдэг. Энэ нь шүтэн бишрэгчдийн дунд шугамуудыг улам нууцлаг, сонирхолтой гэж үзэх үзлийг дэврээж байдаг. Жишээ нь  Нууцлаг хэрнээ аюултай эрлийн эзэн Алдарт Индиана Жоүнс киноны сүүлийн анги болох Болор гавлын хаант улс-д Назка шугамуудын дүрсийг ашигладаг. Кино найруулагч Стивен Спилберг бурхдын л ойлгох дүрслэлийг Mutt Williams -р өгүүлсэн захиандаа дүрслэхдээ Назка шугамыг ашигласан нь учиртай. 

Select an Image

Хорлон сүйтгэгчид

Назка шугамууд нь түүх, соёлын үнэ цэнэ бүхий өвөрмөц дурсгалууд бөгөөд тэдгээрийг хорлон сүйтгэх нь сэтгэл зүй, соёлын хувьд маш ноцтой үйлдэл юм. Хорлон сүйтгэгчид нь эдгээр шугамуудыг гэмтээх, сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг нэрлэдэг бөгөөд тэдгээрийн үйлдлүүд нь шугамуудыг хамгаалах оролдлогуудын эсрэг тулгарч байгаа томоохон асуудал юм.

Хорлон сүйтгэгчдийн үйлдлүүдийн талаархи мэдээлэл:

  1. Хүний үйл ажиллагаа: Зарим тохиолдолд, шугамуудын орчимд хүний үйл ажиллагаа, газар тариалан, барилгын ажил зэрэг нь шугамуудыг гэмтээж, мөн эдгээрийг ойртуулж, хамгаалалтад саад учруулдаг.
  2. Байгаль орчны хүчин зүйлс: Байгаль орчны хүчин зүйлс, тухайлбал салхи, хур тунадас зэрэг нь шугамуудын хадгалалт, нөхцөл байдалд нөлөөлж, эдгээрийг сүйтгэхэд хүргэдэг.
  3. Туршилт, хөгжлийн төсөл: Зарим тохиолдолд, шинжлэх ухааны болон хөгжлийн төсөлүүд шугамуудын орчимд судалгаа, туршилт хийхдээ санаатай эсвэл санамсаргүйгээр шугамуудыг гэмтээх боломжтой.
  4. Үйл ажиллагааны бусад төрлүүд: Жишээ нь, зугаалга, жуулчлалын зорилгоор шугамуудын орчимд хэт ойртож, тэдгээрийг гэмтээх, үндсэн хэлбэрийг эвдэх асуудал үүсдэг.

2018 онд том ачааны машины жолооч замын төлбөр төлөхөөс зайлсхийж мэдэхгүй замаараа явснаар энэхүү шугамын дээгүүр туучсан байна. Гурван ч зурагны дээгүүр өнгөрч 50-100м урт хэсгийг эвдэж сүйтгэсэн байна. 

Гол нь тэр хэсэгт нь орж болохгүй , түүхийн дурсгалт газар гэсэн анхааруулах тэмдэг байсаар атал хэнэггүйтэж, манай эргүү юмнуудын нэгэн адилаар хайран сайхан 2000 жилийн настай дурсгалыг сүйтгэжээ.

Хэнэггүй нөхрийг 9 сарын турш байцааж, 1550$-оор торгожээ.

Аялал жуулчлал 

Перу улсын нийслэл Лима хотоос урагш орших жижигхээн тоостой Назка хотын орлогын гол эх үүсвэр бол аялал жуулчлал. 80 мянга гаруй хүн амтай энэ хотод Назка шугамуудыг харах онгоцны аялал хамгийн түгээмэл бөгөөд жилд 90 000 жуулчин хүлээн авдаг. Хүн амтайгаа харьцуулахад том тоо гэж харна. Перу улсын Мачу Пикчу хот маш олон хүний хүслийн жагсаалтад ордог. Гэтэл энэ Назка шугамыг амжиж үзэх хэрэгтэй юм шиг санагдлаа яагаад гэхээр дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтийг таамаглашгүй байгаа болохоор хэзээ нь энэ цөлд ширүүн бороо цутгаад алга болгочих юм билээ дээ. 

Энэ оны эхэнд тохиолдсон Саудын арабын үер бол үнэхээр төсөөлөшгүй үзэгдэл байсан шүү дээ. Тэгэхээр тодорхой хугацааны дараа бүр алга болох ч магадлалтай гэж ойлгогдож байна. 

Назка шугам хэр нууцлаг сонирхол татах газар вэ гэдгийг илэрхийлэх нэгэн жагсаалт байна.  Дэлхийн Топ ер бусын, учир битүүлэг газруудад:

  1. Бермудын гурвалжин
  2. Польшийн тахир ой 
  3. Туркменстаны Тамын хаалга 
  4. Назка шугам 
  5. Сахарын нүд гэдгээрээ алдаршсан Мауританы Ричат тогтоц 
  6. Мексикийн хүүхэлдэйн арал 
  7. Антарктикийн цусан хүрхрээ 

Дэлхий дээр Назка шугамтай төстэй өөр олдворууд байдаг уу гэвэл бас байна. 

Эрдэмтэд Эртний Жеоглифийн жагсаалтыг гаргасан байдаг. 

1 – The Nazca Lines

2 – Atacama Giant

Назка шугамаас холгүй өмнө зүгт  мөн л далай эрэг дагуу Чилийн Атакама цөлд орших өөр нэгэн Назка шиг 119 метрийн өндөртэй жеоглиф байдаг. 

3 – Uffington Цагаан морь 

Английн Цагаан морин толгой 110 метр урт. Уг бүтээл Төмрийн үед буюу МЭӨ 1000-700 жилийн хооронд бүтээгдсэн гэж үздэг.

4 – АНУ-н Калифорни муж улсад орших Блайт чулуун сийлбэр

Колорадо цөлд орших эдгээр дүрслэлүүд мөн л МЭӨ 1000 орчим жилийн өмнө бүтээгдсэн дунджаар 50 метр урттай хүн болон малын дүрслэлүүд байдаг. 

5 – Цөлийн нүүдэлчид гэдгээрээ алдаршсан Бедуйнчууд тэрэгний дугуй хэлбэрийн дүрсийг Өмнөд Израйл болон Саудын арабын нутагт бүтээжээ.  

Гэх мэтчилэн төв азийн Казакстан улсад хүртэл сансраас авсан зурагт том хэмжээтэй дүрслэлүүд илэрсээр байна. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0