2024/06/24
ТАХИЙН УНАГА ҮРЧИЛЖ, НЭРЛЭМЭЭР БАЙНА УУ?
ТАХИЙН УНАГА ҮРЧИЛЖ, НЭРЛЭМЭЭР БАЙНА УУ?
Монгол оронд 1992 оноос эхлэн тахийг сэргээн нутагшуулсан
бөгөөд Хустайн нуруу, Тахийн тал болон Хомын тал гэсэн гурван газарт байна.
Одоогоор Монгол орны хэмжээнд нийт 900 орчим тахь байгаа бөгөөд энэ нь байгальд
зэрлэгээрээ оршин амьдрахад хангалттай тоо биш юм.
Хомын талд Франц улсаас 2004
онд 12, 2005 онд 10, Чех улсаас 2011 онд 4 тахь ирж байсан өнөөдөр 140 гаруй
болон өсөөд байна. Нэн ховор амьтныг сэргээн нутагшуулах, байгаль хамгаалах
ажил нь нэлээд хөрөнгө, хүч шаардсан ажил бөгөөд ард иргэдийн оролцоо чухал
байдаг тул та бүхнийг тахийн унаганд нэр өгч, байгаль, зэрлэг амьтан хамгаалах
бидний ажлыг дэмжихийг уриалж байна.
Та тахийн унаганд хэрхэн нэр өгөх вэ?
Та нэг унаганд нэр өгөхөд 200
долларыг манай байгууллагын Худалдаа хөгжлийн банкин дахь 470020830 тоот
дансанд шилжүүлнэ. Ингэснээр та тахийн унаганд нэр өгөх боломжтой болох юм. Бид
таны өгсөн нэрийг Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс хариуцан хөтөлдөг
дэлхий дээрх тахийн удам зүйн нэгдсэн мэдээллээс шүүн нэр давхцаж байгаа эсэх
талаар судалсны дараа танд эргэн мэдэгдэх болно.
Унагаа яаж сонгох вэ?
Та тухайн онд төрсөн унагануудаас сонгон нэр өгөх боломжтой.
Доорх хүснэгтэд нэр өгөх боломжтой унаганы мэдээллийг харна уу. Та аль унагыг
сонгосноо мэдэгдсэний дараа бид танд тухайн унаганы эх болон эцгийн талаар
мэдээлэл, зургийг илгээнэ. Манай донорууд унагандаа, төрсөн газрынхаа,
байгууллагынхаа, өөртөө урам зориг өгдөг үгээрээ нэрлэх тохиолдол байдаг.
Нэр өгсний
дараа яах вэ?
Хамгийн түрүүнд
таны нэр өгсөн унага тухайн жилийн 12-р сард багтан дэлхий дээрх бүх тахиудын
удам зүйн мэдээллийн сангаас олгогдсон хувийн дугаартай болно. Бид танд улирал
тутамд тухайн унаганы талаарх мэдээллийг, зургийн хамт илгээж байх болно.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах