2021/09/30
“ЧИНГИС ХААН" МУЗЕЙН БАРИЛГА ДУУСЧ, УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЧЭЭ
Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, есөн давхар бүхий олон улсын стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй -соён гэгээрлийн цогцолбор байхаар төлөвлөсөн байна.
Тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөсөн бөгөөд 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг дэглэлт эзэлж, үндсэн хэсэгт 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулжээ.
Эх сурвалж : Mongolian Tourism News
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах