“JOINME.MN” АЯЛАЛ, АМРАЛТЫН НЭГДСЭН ПЛАТФОРМ “DIJITAL NATION 2021”-Д ОРОЛЦОЖ БАЙНА.

Хорин нэгдүгээр зуунд бүхий л салбар цахим болж, мэдээллийн технологийн асар хүчтэй давлагаан дунд бид амьдарч, хөдөлмөрлөж байна. Ялангуяа цар тахлын нөлөөгөөр мэдээллийн технологийн салбарын ач холбогдол алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ амьдралын хэв маягийг компаниуд өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд буй. Үүний нэг нь  Аялал, амралтын бүхий л үйлчилгээг цогцлоосон онлайн платформ “JOINME.MN” юм. 


М
эдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд ойртуулж, шинэ бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, хөрөнгө оруулагчидтай холболдох гэх мэт боломжийг олгодог  “DIJITAL NATION” зохион байгуулагдаж байна. Энэхүү үйл ажиллагаа өмнө нь “ICT EXPO” нэрээр болдог байсан бөгөөд энэ жилээс олон улсын статустай болж “DIJITAL NATION” буюу “ЦАХИМ ҮНДЭСТЭН” нэрээр хоёр жил тутамд зохион байгуулагдах юм. Энэ удаад оролцож буй байгууллагуудын нэг нь салбартаа анхдагч, дотоодын жуулчдад зориулсан аялал амралтын нэгдсэн платформ “JOINME.MN”  юм.


Аялагчдын асуудлыг хөнгөвчилж, аялал, амралтын газар, энтертаймент эвентүүд, аяллын мэдээллээс эхлээд мэргэжилтнүүдийн зөвлөгөө, туршлагыг хүртэл нэг дор цогцлоон хүргэж чадсанаараа энэхүү платформ тун ч онцлогтой. Аялагчдынхаа боловсролд анхаарсан контентуудыг бэлтгэхээс гадна төлбөрийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэн цахимаар шууд болон лизингээр аялал, амралтын газар, эвентийг худалдан авах болгожийг бүрдүүлжээ. Бүх төрлийн төлбөрийн хэрэгсэл дээр байрласан нь таны ажлыг хөнгөвчилнө. 

 

“JOINME.MN” нь аялал, амралтын газруудад маркетинг, борлуулалтын олон ажлуудад хүч заралгүй зөвхөн гүйцэтгэл дээрээ анхаарах, хэрэглэгчид хэт их мэдээлэл дунд төөрөхгүй, олон газар луу утас цохиж, цахим орчинд цагаа үрэлгүй нэг газраас бүрэн мэдээллээ авч, аяллаа цахимаар худалдан авч, аюулгүй, сэтгэл хангалуун аялах, ажиллах боломжийг аль олгож байгаа юм. Мөн хэрэглэгчийг цахим аяллын үйлчилгээ авахад суралцуулдаг том давуу талтай. Хэрэв та илүү их мэдээлэл авахыг хүсвэл есдүгээр сарын 17-19-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох “DIJITAL NATION 2021”-ийг зорьж “JOINME.MN” платформын үйлчилгээтэй танилцаарай.


ТОО
0
0
0