2021/09/07

"ICT EXPO-2021”-ИЙН ҮЕЭР МОНГОЛЫН АНХНЫ ДРОН ҮЗҮҮЛБЭРИЙГ ТОЛИЛУУЛЖ, ЛАЗЕР ШОУ ХИЙНЭ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO-2021” энэ жилээс эхлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж “Digital Nation -2021” нэр дор энэ сарын 17-19-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрт цахим үндэстэн болох зорилтыг тавьсан. Энэ хүрээнд “ICT EXPO-2021”-г “Digital Nation -2021” нэр дор олон улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. 


Зохион байгуулалтын хувьд хувийн хэвшлүүд манлайлж хийж байгаагаараа онцлог бөгөөд 100 гаруй компани хамтран ажиллаж байна. “ICT EXPO-2021”-ийн үеэр олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс онцолж танилцуулбал, лазер шоу, Монголын анхны дрон үзүүлбэрийг толилуулна. Мөн олон компани 5G-н туршилт хийхээр төлөвлөсөн" хэмээн хэллээ.


“ICT EXPO-2021”-ийн талаар танилцуулах хэвлэлийн хуралд оролцсон томоохон ААН-үүдийн төлөөллүүдийн зүгээс өргөн цар хүрээтэй, гадаа талбайд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сонирхолтой хэлбэрээр танилцуулах юм байна. 

Цар тахлын нөлөөгөөр цахим шилжилт эрчимтэй явагдаж, өдөр тутмын амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа энэ үед манай улс дэлхийтэй харьцуулахад аль түвшинд явж байгааг харах боломжтой гэдгийг оролцогчдын төлөөлөл хэлж байв.

“ICT EXPO-2021” арга хэмжээний үндсэн зохион байгуулагчаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, хамтран зохион байгуулагчаар Соёлын яам оролцож байгаа ажээ.

Эх сурвалж : https://ikon.mn/

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0