2021/09/05

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА



Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтсан "Аялал жуулчлалыг сурталчлах сарын аян" үргэлжилж байна. 

1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод болсон НҮБ-ын харьяа “Дэлхийн аялал жуулчлалын байгууллага” (ДАЖБ)-ын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, 1980 оноос ДАЖБ-ын гишүүн 154 орон энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн юм.

Монгол Улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн болсон бөгөөд 2007 оноос хойш жил бүр энэхүү өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэж иржээ.   

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг энэ жил "TOURISM FOR INCLUSIVE GROWTH - Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Тиймээс Монголын аялал жуулчлалын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран есдүгээр сарыг “Аялал жуулчлалын салбарыг сурталчилан таниулах нэг сарын аян болгон зарлажээ. 


Эх сурвалж: БОАЖЯ


/>

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0