2021/07/15
УСАНД ЖИВСЭН ХҮНД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ
2020 онд улсын хэмжээнд 20 хүн усанд живж амиа алджээ. Үүний найм нь хүүхэд, 12 нь том хүн байна. Сэлж чаддаггүй хүн болон хүүхэд усанд 20-60 секундийн дотор живдэг аж. Ингээд Усанд живсэн үед үзүүлэх анхны тусламжийн мэдээллийг хүргэе.
- Амьсгал авч байгаа эсэхийг шалгаж яаралтай тусламж дуудах /102, 103, 105/
- Амьсгалахгүй байвал хамрыг чимхэж, ам руу хүчтэй үлээнэ. 10 секундэд 5 удаа ухаан ортол давтана.
- Амьсгалж эхэлбэл хажуу талаар нь харуулж цэвэр агаар амьсгалуулна.
- Толгойг гудайлган эрүүг нь өргө. Ам, хоолойд нь тээглэсэн зүйлийг гарга.
- Цээжний доод хэсэгт буюу өвчүүний голд нэг гарынхаа алгыг байрлуулж нөгөө гараараа түгжиж, хоёр гараа нугалахгүйгээр цээжин дээр дарна. Амьсгал сэргэж судас лугшил мэдрэх хүртэл үргэлжлүүлнэ.
- Зүрхний ажиллагаа нь зогссон бол яах вэ?
Тусламж үзүүлж байхдаа та дараах зүйлсийг анхаарах нь чухал. Усанд живсэн хүний царай хөхөрч цайж улайж байна уу, амьсгал олон цөөн саадгүй болж байна уу, судасны лугшилт зүрхний цохилт ямар болж байна, бөөлжиж байна уу үгүй юу гэдгийг ажиглана.
Зүрхний ажиллагаа зогссон байвал зүрхэнд массаж хийнэ. Усанд живсэн хүнийг тээвэрлэхдээ зохиомол амьсгал зүрхэнд массаж хийсээр авч явна. Ойр зуур тээвэрлэх хэрэг гарвал түрүүлэг харуулан аюулхай дор өндөр ивээс хийж толгойг хажуу тийш болгож дамнуургаар авч явна.
Ингэхдээ зөөж яваа хүний аль нэг мөр, живсэн хүний аюулхай дор таарч толгой унжиж, биеийн жингээр дарсанаас амьсгал, хоол боловсруулах замаар орсон гадны биет, ус энэ хугацаанд гарсаар байх болно.
Эх сурвалж : http://mongolcom.mn
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах