ТАЙВАНИЙ ЗАН ЗАНШЛЫГ БИЕЭР МЭДРЭХ БОЛОМЖТОЙ “ГАДААД РУУ АЯЛСАН МЭТ” ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙГ ЯПОН УЛС САНААЧЛАН ГАРГАЖЭЭ

 Саяхан Японы компаниуд Тайвань руу “гадаад руу аялсан мэт” тусгай үүргийн нислэгийн үйлчилгээг санаачлан гаргажээ. Хүлээлгийн танхимаас тусгай үүргийн нислэгийн бүхээг хүртэлхи үйлчилгээний нарийн нямбай зохион байгуулалт нь зорчигчдод өөрийн биеэр Тайваний зан заншлыг мэдрэх, танхи мэдэх боломжийг олгож байна.

Энэхүү “гадаад руу аялсан мэт” тусгай үүргийн нислэг нь Японы Нарита нисэх онгоцны буудлаас хөөрч, буух бөгөөд зорчигч онгоцонд суух, бүртгэл хийлгэхээс өмнө Тайваний уугуул нутгийн иргэдийн хувцас өмссөн үйлчилгээний ажилтнууд зорчигчдын дууриамал паспорт дээр "хил нэвтрэх" тамгыг дарж өгнө. Энэхүү тамга нь Тайваний гаалийн найман өнцөгт хил нэвтрэх хяналтын жинхэнэ тамгын загварыг дууриалган хийгдсэн. Нарита нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд сүм хийдийн залбирал, алдартай үзэсгэлэнт газрууд, тэнгэрийн дэнлүү болон бусад гэрэл зургийн үзүүлэнгээс бүрдсэн Тайваний илтгэх зүйлсийг олж харах боломжтой. Онгоцны амттан нь дотроо Тайваний онцлогт зунз, шоомой (нимгэн гурилтай нэгэн төрлийн бууз), мангоны чунз зэрэг идээ будааг багтаасан болно. Мөн онгоцонд Тайваний аяллын болон соёлын видео нэвтрүүлэг, кино, дуу хөгжмийг тавьж, улаан дугтуй бүхий азын сугалаа зохион байгуулж, бэлэг дурсгалын зүйл болгон тусгай шагнал болон гарын бэлэг гардуулдаг.

Аялагчид Тайваний байгалийн өнгө үзэмжийн зураг бүхий ил захидал дээр аяллын дурсамжаа бичиж, өөртөө эсвэл өөрийн ойр дотно хүмүүстээ илгээж болно. Онгоцноос буусны дараа ажилтнууд Тайваний шуудангийн тамга бүхий ил захидлыг хавсарган Тайваниас илгээсэн мэт буцаан Япон руу илгээх болно. Энэхүү тусгай үүргийн нислэг Фүжи уулыг хоёр удаа тойрч, Японы хэд хэдэн хошуу, хотыг дайран өнгөрөх бөгөөд Тайвань-Японы найрамдлыг бэлгэдсэн зүрхэн хэлбэртэй тэмдгийг зурсны дараа нислэг буцаж ирнэ. Зарим зорчигчид энэ аялалыг ирээдүйн хилийн чанадад хийх аяллынхаа урьдчилсан бэлтгэл боллоо хэмээн үзсэн бөгөөд Тайваньд бараг 50 гаруй удаа очсон зорчигч анх удаа Тайвань руу “гадаад руу аялсан мэт” аяллыг биеэр мэдрэх нь үнэхээр сайхан байлаа хэмээв.

Тайваниас Монгол улсад суугаа Грэйс Ж.Р.Лүө онцлохдоо “Аялал жуулчлал нь олон улс орны эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэл болсон. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг харгалзан Тайвань дараалан “гадаад руу аялсан мэт” нислэгийг зохион байгуулж, Палау улстай " аялал жуулчлалын аюулгүй зон- г" (4-р сарын 1-ээс) амжилттай эхлүүлсэн зэрэг хилийн чанадруу аялах аялал жуулчлалын бусад хэлбэрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Монгол Улс одоогоор Азидаа вакцинжуулалтын түвшингээрээ хоёрдугаарт жагсаж байгаа бөгөөд "вакцины паспорт" -ын механизмыг бий болгосон байна. Тайвань, Монгол хоёр орон нь өвөрмөц газарзүйн өнгө үзэмж, түүхэн соёл, аялал жуулчлалын онцлог шинж чанарыг өөртөө агуулсан байдаг. Энэ удаагийн хөл хориогоор цар тахлыг амжилттай ялж чадна гэж найдаж байна. Тайвань, Монголын засгийн газар болон ард иргэд хувийн хэвшлийн байгууллагуудын тусламжтайгаар бид илүү их бүтээлч, уян хатан нөхцөлийг бий болгож, хоёр орны ард иргэд аль болох богино хугацаанд эрүүл аюулгүй нөхцөлд үзэсгэлэнт газруудаар аялж, харилцах боломжийг бүрдүүлэх боломжтой.


Эх сурвалж : https://www.roc-taiwan.org

ТОО
0
0
0