ТОО
0
0
0

АВАРГА ТОСОН НУУРЫГ НӨХӨН СЭРГЭЭНЭ.

Аварга Тосон нуур нь жилд 25000 гаруй амрагч, 7000 орчим машин цуглардаг, амралт сувиллын үйл ажиллагаа явуулдаг бүс юм. Гэвч энд даац хэтрүүлсэн газар олголт явагдаж  244 иргэн, аж ахуй нэгж, байгууллага газар эзэмших гэрчилгээ авсан нь Аварга Тосон нуурын эко орчинг эвдэж орхисон юм. 2019 оны 6 сард БОАЖ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг томилогдож  нуурыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулахаар болсон.  

МХЕГ-аас 9-р сард Тосон нуур, Бүрд нуурын ус, эмчилгээний шаварт шинжилгээ хийж зарим үзүүлэлтээр IV зэргийн “бохирдолттой”,  V зэргийн “их бохирдолтой” гэж тодорхойлсон бөгөөд бохирдлыг арилгах, нөхөн сэргээх ажлын хүрээнд 2020 оны улсын төсөвт 200 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Мөн амралт, сувиллын газруудын үйл ажиллагааг нэг жилийн хугацаатай түр зогсоохоор болжээ.

Хамгийн чухал нь газар эзэмшлийг цэгцлэх, газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн дахин төлөвлөлт хийхээр болсон байна.