НЭН ХОВОР АМЬТАД

Цөөвөр чоно /Cuon Alpinus Pallas/ - Цөөвөр чоно нь хөхтөн амьтны аймгийн махчин амьтдын аймгийн ноходын овогт багтдаг. Биеийн урт 100 орчим см, сүүл 50 см, Африк, Азийн өмнөд хэсэгт байдаг. Янгир, аргаль элбэгтэй хад цохиотой уулсаар байрладаг. Саарал чоноос биеэр бага, тод улаан, шаргал зүстэй, сагсгар сүүлтэй, сүрэглэн явж гөрөөс барьж иддэг. Алтайн өвөр говь, Аж богдын зүүн үзүүрээс Хачигийн ууланд үзэгддэг.

Умардын халиу /Lutra lutra Linnaeus/ - Хөхтөн амьтны аймгийн махчин амьтдын баг, суусарын овогт багтдаг. Халх голд, Шишгэд гол, Тэнгис Шишгэдийн бэлчирээс улсын хил хүртэл нутгуудаар үзэгддэг. Монгол улсад халиу агнахыг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалсан. Устах аюулд орсон бөгөөд олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I хавсралтанд орсон.

Монгол бөхөн /Saiga tatarica mongolica/ - Хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийд нэн ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэмталд нутаглана.

Соргог бөхөн /Saiga tatarica tatarica/ - Монгол улсад байгаа нэн ховор амьтан бөгөөд зүүн гарын говьд, Монгол-Алтай нурууны бэлээс урагш, Булган голын хооронд өндөр уул, говиор хэсэгхэн нутагт ХХ зуунаас өмнө нутагшиж байжээ. 1950-иад оны дундаас үзэгдэхгүй болж, 1970-аад оны сүүлчээр Аргалант уулын орчим 4-хөн бөхөн тэмдэглэгдсэн.

Хавтгай /Camelus ferus, Przewalskii/ - Хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Бие 250-360 орчим см урт, сэрвээгээрэ 180-210 см өндөр. Хоёр бөхт зэрлэг тэмээ. Хавтгай зэгзгэр бие, жижиг бөх, нарийн урт цац, тачир шингэн үс-зогдортой, цайвар зүстэй. Анатоми, амьдралын олон шинжээрээ гэрийн тэмээнээс ялгаатай.

Зэгсний гахай /Sus Scorfa nigripes blanford/ - Хөхтөн амьтны аймгийн Хос туурайтны баг болох гахайн овогт багтдаг. Говь цөлийн баянбүрд, талын татам, нуурын эргийн зэгс шагшуурга, бутан ширэнгэ шугуйд байршдаг. Манайд Хар-Ус нуурын эргийн зэгс шагшуурган ширэнгэнлд тогтмол нутаглаж хааяа Хар нуур, Булган, Ховд голын сав, Зэрэгийн хөндий, Шаргын говьд тархсан.

Уссурийн Хандгай /Alces alces cameloides milne-Edwards/ - Уссурийн хандгай нь хөхтөн амьтны хос туурайтны баг бугын овогт багтана. Халх, Нөмрөг голуудын хөндийд нутагладаг. Халх голын дээд хэсэг Нөмрөг, Дэгээ голуудын савд байнга нутагладаг. Монголд хандгай ангахыг 1953 оноосэхлэн хуулиар хориглон дархалсан.

Цоохор ирвэс /Uncia uncial/- Махчдын баг, муурын овог бөгөөд биеийн урт нь 110-130см, сүүлний урт нь 92-105 см, хар толбо бүхий хар саарал өнгөтэй. Хэвлийдээ толбогүй. Дундад Ази, Өмнөд Сибирьт, Монгол Алтай, Говийн Алтай нуруу, Алтайн өвөр говь, Өмнөговийн зарим уулсаар тархжээ. Цоохор ирвэсийг байгаль дээр нь харах хувь тохиол хүн бүрт олддоггүй. Цоохор ирвэс байснаар тухайн эко систем тогтвортой, эрүүл болохыг  илтгэж буй юм.

Хар сүүлт зээр /Gazella subgutturosa guldenstead/ - Хөхтөн амьтны аймгийн нэг туурайтны баг болох тугайлмайтны овогт багтана. Их нуурын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, Зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн баруун хэсэг хүртэл тархжээ. Монгол улсад хар сүүлт зээр агнахыг1965 оноос хуулиар хориглосон.

Мазаалай /Ursus pruinosus Blyth/ - Хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох баавгайн овогт багтдаг. Говь цөлийн хадат уулс, хавцал хөндийд нутаглана. Монгол нутагт баруун хэсгээр Аж богдын зүүн үзүүр, зүүн хэсгээр Тост Нэмэгт уул, хойд хэсгээр Захуй, Зарман, Эдрэнгийн нуруу, урд хэсгээр улсын хил хүртэл тархсан. Монголд 1985 оны байдлаар 30 гаруй мазаалай бүртгэгдсэн бол одоогийн айдлаар 46 ширхэг байгаа гэсэн мэдээ бий.

Тахь /Equus przewalskii Poliakov/ - Хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг. Монгол улс 1930 оноос эхлэн агнахыг хуулиар хатуу хориглон дархалсан. 1960-аад оноос эхлэн Монгол нутагт үзэгдэхээ больсон бөгөөд 1990-ээд оноос Монгол нутагт дахин нутагшуулсан. Одоогоор Төв аймгийн Хустайн нуруу БЦГ, Говь-Алтай аймгийн Тахийн талд, Завхан аймгийн Хомын талд нутагшуулж судалгаа шинжилгээ хийж байна.

Азийн минж /Castor fiber birulai Serebrennicov/ - Хөхтөн амьтны аймгийн мэрэгчдийн баг болох минжийн овогт багтдаг. Биеийн урт нь 100 см, жин 30 кг, цайвар бор хүрэн зүстэй, сахлаг өтгөн ноолууртай, хайрсаар хучигдсан хавтгай сүүлтэй. Минж одоо дэлхийд зургаахан улсад үлдсэний нэг нь Монгол орон юм.

Монгол хулан /Equus Hemionus Hemionus pallas/ - Хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг. Хулан хэд хэдэн төрөл байдаг бөгөөд хоорондоо бие бялдар өнгө зүсээрээ ялимгүй ялгаатай. Тухайлбал: Монгол хулан, Төвд хулан, Туркмен хулан гэж ангилдаг.

Шивэр хандгай /Alcesalces pfizenmayeri/ - Хандгайн төрлийн зүйл, биеийн урт 3 м, сэрвээгээрээ 2.3 м, жин 570 гаруй кг. Хэнтий, Хөвсгөлийн тайга, Хангайн нуруу, Халх голын саваар Сибирийн хандгай, буган хандгай гэх 2 салбар зүйл цөөвтөр байдаг.

Мөрний хандгай /Alces cameloides/ - Хар мөрний хандгай нь бугын овогтон, нэн ховордсон амьтан юм. Онцог шинж нь шивэр хандгайгаас арай бага. Биеийн урт нь 276см, сэрвээний өндөр 165 см, хүндийн жин 400 кг, жигд бараан зүсмийн, мөчнүүд нь арай цайвар бөгөөд эвэр нь бугын эвэртэй төстэй.

Цаа буга /Pangifer tarandus valentinae/ - Бугын овгийн хос туурайт хөхтөн. Цаа бугын биеийн урт 220 см, жин 220 кг, согоо нь багавтар. Европ, Ази, Америкийн хойд талаар тархсан, Өмнөд Сибирь, Монголын хойд талаар нутагладаг.

ТОО
0
0
0