2020/01/07

ХОГНЫ 60%-ИЙГ ЦААС ЭЗЭЛДЭГ.

Дахин боловсруулалтанд орсон НЭГ ТОНН ЦААС 17 ШИРХЭГ УРГАА МОД-ыг авардаг. Хогийн цэг дэх нийт хогны 60 хувийг цаас дангаар эзэлдэг гэсэн судалгаа бий. Цаасыг ар өвөргүй ашиглаж хэвшээд, дууссаныхаа дараа хогийн цэг рүү явуулахгүйгээр хурааж байгаад цаасан хайрцаг, ариун цэврийн цаасны үйлдвэрлэлд нийлүүлбэл байгаль дэлхийгээ хайрлахад оруулж буй маш том хөрөнгө оруулалт болох юм.

Ганцхан ширхэг А4-ийн цаасыг 8 хос савхны модоор үйлдвэрлэдэг. Банкны гүйлгээний баримт болох ягаан, цэнхэр нимгэн цаасны зөвхөн нэг ширхэгийг үйлдвэрлэхэд 2 аяга цэвэр ус зарцуулагддаг байна.

Рaper  гэдэг энэ үг эртний Грекийн “Cyperus papyrus” гэх ургамлын нэршлээс гаралтай. МЭ 25-220 оны Зүүн Хан улсын үед Цай Лунь хэмээх түшмэл цаас боловсруулах технологи бүтээжээ. Тэрээр модны холтос, хуучин хивс, даавуу, загасны тор, маалингийн хаягдал зэргийг хольж буцалгаад хулсны чийрсэн дээр тарааж хатаах замаар нимгэн цаасыг хийсэн гэдэг. Энэ технологи улам боловсронгуй болсоор хулс, чихрийн нишингэ, будааны зэгс зэрэг нь гол түүхий эд болсон байна.

МЭ II зуунд хамаарах нэгэн хүрэл толийг нимгэнд цаасанд ороож хадгалсан байсан нь археологийн судлаачдыг гайхашруулжээ. Толийг цаас маш найдвартай хамгаалсан байж. МЭ III зуунаас цаасыг юм бичихэд ашигласан, VI зууны сүүлч гэхэд хятадууд ариун цэврийн хэрэгцээнд ашигласан тухай түүхийн сударт үлдсэн байна.  МЭ 618-907 он буюу Тан улсын үед цайны амтыг хадгалахын тулд цаасыг дөрвөлжин уутанд хийж оёдог байсан баримт бий. 1500 оноос хойш Өмнөд Европод цаас боловсруулах ажил хурдаа авч, хятадуудыг гүйцсэн төдийгүй анхны хэвлэх машиныг зохиосон бол XIX зуунд уураар ажилладаг цаасны машин бий болжээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0