ТОО
0
0
0

ГОЛ МОД II ШИЛДЭГЭЭР ШАЛГАРЛАА.

АНУ-ын археологийн хүрээлэнгийн “Археологи” сэтгүүлээс “2019 оны дэлхийн шилдэг 10 олдвор”-ыг зарласан бөгөөд түүний нэгэнд Архангай аймгийн нутаг дахь “ГОЛ МОД II” Хүннүгийн язгууртны бүлэг булшны олдворыг нэрлэсэн байна. Тус малтлагын төслийг УБ их сургуулийн профессор Д.Эрдэнэбаатарын удирдсан баг хэрэгжүүлсэн юм. НТӨ III – НТ I зуунд хамаарах дурсгал бөгөөд 2019 онд 2 дахь том малтлагыг урагшлуулжээ. Энэ жилийн малтлагаар модон авсанд олон тооны мөнгөн бөгж, бүсний хаш арал, бариулын зориулалтаар хийгдсэн алт шармал бүхий 2 мөнгөн лууны баримал, хаш чимэглэлтэй илд, ганц эвэрт амьтдын дүрс бүхий 19 тоног хэрэгсэл,  15 адууны толгой, морин тэрэгтэйгээ оршуулагдсан баатар эрийн булш олдсон нь судлаачдын анхаарлыг татсан байна.  

Үүний өмнөх буюу 2017 оны малтлагаар 1.7 настайгаас 35 нас хүртэл 28 хүний дагуул булш, 1 адууг хойлоглосон булш малтсан бөгөөд олон тооны алт мөнгөн эдлэл, ром дарсны хундага, Хятадын хаадын барьж байсан хаш чимэглэл, 6-7 сүйх тэрэгний эд ангиудыг олж байсан билээ. 1.7 настай хүүхдийн булшнаас 200 гаруй шагай олдсоны 20 нь тамга сийлсэн байсан ба Чингис хааны Наран тамга, Өгөөдэй хааны Дэгрээ тамга, Мөнх хааны Сэрээ тамга зэрэг дүрслэл байсан нь судлаачдын анхаарлыг татсан сонирхолтой олдвор байсан юм.