ЕВРЕЙ

1260 оны 9-р сарын 1-нд Эл хаадын улсын Хүлэг хаан, Хэтбух ноёны удирдсан цэрэг одоогийн Сири улсыг эзлээд Дамаскийг байлдалгүйгээр буулгаж аваад Мисир гүрний султан Кутуз, цэргийн эмир Бэйбарс хоёрын захирсан мамлюк цэргүүдэд Ай-Жалуут хэмээх газар ялагдсанаар еврейчүүдийн хувь заяа өөрчлөгдсөн гэж үздэг. Хэрвээ Хүлэг хаан ялсан бол еврейчүүд элгэн нутагтаа эргэн ирж, нэгдэн суух боломж бий болох байсан аж. Энэ тавилан нь тэднийг эвлэлдэн нэгдэх оюуны ертөнц рүү хөтөлсөн. Эдүгээ Дэлхийн өнцөг булан бүрээс еврей нарын сургуульд боловсрол эзэмшихийг хүсдэг болсон. Еврей хүнд ном уншина гэдэг нэр төрийн хэрэг. 96 настай хүн хөгшрөөд нүд нь харахаа байсан ч асрагчаараа ном уншуулж сонсдог.

Израйльчууд улсаа байгуулахаас 22 жилийн өмнө Еврейн их сургуулийг Иерусалим хотод байгуулсан бөгөөд Цви-Герман Шапиро, Патриз Геддес нар санаачилж эрдэмтэн Альберт Эйнштэйн, Сизинмунд Фрейд, Мартин Бубер нар дэмжиж байгуулсан. Гэвч эхлээд номын сангийн барилгыг бариад, 10 жилийн дараа жинхэнэ сургуулиа барьсан гэдэг. Йудейн шашин, Загалмайтны шашин, Исламын шашин гурвын үүссэн газар нь ч Израйлийн нутагт буй.

Нобелийн шагналтны 20% буюу 162-ыг еврей эрдэмтэд авсан байдаг. Рашид Аддин, Альберт Эйнштэйн, Нильс Бор, Хенрих Хейне, Борис Пастернак, Жорж Бизе, Иоган Штраус, Чарли Чаплин, Оскар Фельцман, Майкл Дуглас, Селевистер Сталон, Стиван Сигал, Карл Маркс, Владимир Ленин, Сизигмунд Фрейд, Мишель Нострадамус гэх мэт олон алдартан еврей гаралтай.